Successfully Hosted the Health Data Science Bootcamp in Mongolia!
We were thrilled to host the first-ever introduction to the Health Data Science (HDS) Virtual Bootcamp in Mongolia on November 9, 2024!
A big thank you to the 30 participants who joined us for a half day of learning—from the fundamentals of statistics to cutting-edge topics like AI explainability. It was an exciting opportunity to share knowledge and inspire future leaders in health data science.
🚀 Health Data Science, Анхан шатны сургалтын бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрийн зорилго
Эрүүл мэндийн өгөгдлийн ухааныг таниулах, онол (40%), дадлага (60%) хосолсон анхан шатны мэдлэг олгох.
Та юуг сурч мэдэх вэ?
Өгөгдлийн шинжлэх ухааны суурь ойлголттой танилцаж, чихрийн шижин хэв шинж 2 өвчнийг таамаглах машин сургалтын модель хөгжүүлнэ. Оролцогч бүрд DataCamp -ын 2025.10 сар хүртэл ашиглах эрх олгоно.
Бид ямар өгөгдлийн сан дээр ажиллах вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвшөөрөл бүхий Монгол улсын халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа.
Хамрах хүрээ
Эрүүл мэндийн салбарт өгөгдлийн шинжлэх ухааныг ашиглах хүсэлтэй хүн бүрд нээлттэй ба програмчлалын хэлний мэдлэг шаардлагагүй болно. Нийт 20 хүртэлх оролцогчийг бүртгэнэ.
Бүртгэл
Сургалт үнэ төлбөргүй бөгөөд 2024.11.06-ний өдрийг хүртэл бүртгэх ба тэнцсэн хүсэлт гаргагсдад цахим шуудан илгээн мэдэгдэх болно. Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/DkPuwsAnStVzsxPN9
The Mongolian Society of Artificial Intelligence in Medicine (MSAIM) has made a contribution to the advancement of medical AI standards. As a professional organisation dedicated to the safe and equitable development and adoption of AI in medicine, MSAIM served in the recent update of the Checklist for Artificial Intelligence in Medical Imaging (CLAIM). Serving on the CLAIM 2024 Update Panel, MSAIM helped to refine and improve the guidelines, which aim to promote consistent and transparent reporting of AI research in medical imaging. The CLAIM 2024 Update, now published, includes several key enhancements, such as introducing "reference standard" terminology and improved options for reporting study details. The updated checklist is designed to build trust in AI applications and facilitate their clinical translation, ensuring that medical AI advancements are reliable and accessible.
For more details on the CLAIM 2024 Update, visit https://pubs.rsna.org/doi/10.1148/ryai.240300
AI Minds Unite! Dr. Bayarbaatar and Prof. Chang-Min Park Discuss the Future of AI in Medicine Collaboration #AIinMedicine #GlobalCollaboration
Монголын Анагаахын Хиймэл Оюун Ухааны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Health Informatics Lead, Л.Золжаргал эмч Сингапурын Эрүүл Мэндийн Инновацийн Төвийн гүйцэтгэх захирал Cher Heng Tan болон “Digital and Smart Health” хариуцсан захирал Yih Yng Ng нартай эрүүл мэндийн инновац болон цахим эрүүл мэндийн чиглэлээр ирээдүйд хамтран ажиллах тухай уулзалт хийлээ.
Монголын Анагаахын Хиймэл Оюун Ухааны Холбооны хамт олон “Хиймэл оюун анагаах ухаанд: Хиймэл оюуны үр шимийг хүртэх нь” олон улсын хурлыг 2023.05.06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хуралд АНУ, БНСУ болон Монгол Улсын нийт 12 илтгэгч хүрэлцэн ирж, илтгэл тавьсан юм. Мөн эрүүл мэнд, технологийн чиглэлээр ажилладаг 100 гаруй мэргэжилтнүүд оролцож, хиймэл оюун ухааны Монгол дахь хэрэглээний талаарх илтгэлүүдийг сонсож, санал сэтгэгдлээ солилцон нэгэн өдрийг өнгөрүүлэв. "Хиймэл оюун гэж юу вэ? Хиймэл оюун бидэнд хэрэгтэй юу? Бид үүнд бэлэн үү?" гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 12 илтгэл сонордуулан ба Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг аюулгүй нэвтрүүлэхийн тулд судалгаа, шинжилгээ тун чухал бөгөөд энэ удаагийн олон улсын хуралд АНУ-ын Radiology: Artificial Intelligence болон БНСУ-ын Korean Journal of Radiology сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлийн зөвлөлийн эрдэмтэд ирж оролцсоноороо чухал ач холбогдолтой байлаа.
“Эрүүл Мэндийн Информатик болон Эмнэл зүйн оновчтой шийдвэрийг дэмжих хэрэгсэл” сэдэвт биечлэн болон цахимаар оролцох боломжит хосолсон вебинарын зарлал
Монголын Анагаахын Хиймэл Оюун Ухааны Холбооны хамт олон “Эрүүл Мэндийн Информатик болон Эмнэл зүйн оновчтой шийдвэрийг дэмжих хэрэгсэл” сэдэвт биечлэн болон цахимаар оролцох боломжит хосолсон вебинарыг зохион байгуулах гэж байна.
Зочин илтгэгч: Анагаах ухааны доктор, Профессор Харолд Лeманн
Огноо: 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн 07:00 цаг
Байршил: BITES Lunch & Brunch - Засгийн газрын ордны чанх хойно, Флора цэцгийн дэлгүүрийн 2 давхарт. Биечлэн оролцогчдын суудлын тоо хязгаартай ба бидний үйл ажиллагааг дэмжин заалаа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа тул та бүхэн оролцох үедээ уух зүйл захиалах хэрэгтэйг анхаарна уу.
Вебинарт бүртгүүлэхдээ: www.bit.ly/register_0328 холбоосыг ашиглах эсвэл зурагт хуудас дээр буй Register here QR кодыг уншуулна уу.
Монголын Анагаахын Хиймэл Оюун Ухааны Холбоо, АШУҮИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын газар, Физик Мэдээлэл зүйн тэнхимтэй хамтран 2022.11.15-2022.11.16-ны өдрүүдэд " Хиймэл Оюун Ухаан" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын зорилго
Хиймэл оюун ухааны үндсэн ойлголт, судлагдахуунуудтай танилцах
Хиймэл оюуны анагаах ухаан дахь хэрэглээтэй танилцах
Машин сургалт, гүний сургалтын аргуудыг их өгөгдөл боловсруулах, ашиглахад хэрэглэх мэдлэг, ур чадварыг олгох
Эрүүл мэндийн даатгалын зөөвөрлөлтийн тухай хууль (HIPAA) - зааснаар таны зарим мэдээллүүд хамгаалагдсан байдаг. Таны ямар ямар мэдээллүүд хамгаалагдсан байдаг тухай товч мэдээг та бүхэндээ хүргэж байна
2021.12.04-нд 10:00-12:00 цагт "Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ба хиймэл оюуны ёс зүйн асуудлууд" сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа
Хиймэл оюуны ёс зүйн хүрээнд ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоо "Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюуны ёс зүйн асуудлууд: Эрүүл мэндийн өгөгдлийг нийтийн сайн сайхны төлөө ашиглах нь” семинарыг 2021 оны 10 дугаар сарын 23- ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эрүүл мэндийн технологийн компаниуд, улсын эмнэлгүүдийн мэдээлэл технологийн албаны төлөөлөл, эмч, мэргэжилтэн, шинжээчид оролцож, эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, эмнэлзүйн хиймэл оюуны ёс зүйн зарчмын талаар хэлэлцлээ.
The workshop funded by UNESCO Asia Pacific Regional Bureau for Education will be organized at the end of October.
Нийтлэлч - Б.Баярбаатар
Хиймэл оюун ухаан нь бидний амьдралын чанарыг өнгөрсөн үеийн дата — их өгөгдөл дээр суурилан сайжруулж буй 21-р зууны гол хэрэглэгдэхүүн юм. Титэм вирусийн дэлгэлтийн энэ үед хиймэл оюун ухааны анагаахын салбар дахь хэрэглээг бид урьд хожид үеэс илүүтэйгээр ойлгох, мэдэх боломж олдож байна. Ковидын өмнө хиймэл оюун ухааны анагаах ухаан дахь хөгжил дэс дараалалгүй нэг үгээр хэлбэл “замбараагүй” салбар салбарт багахан цар хүрээнд өрнөж байсан бол Ковидын үед зөвхөн нэг зорилгын төлөө өргөн хүрээгээр ажиллах боломж бүрдлээ. Вирус тээгч, түүний хавьтлыг илрүүлэх, оношлох, эмчлэх зэрэг бүхий л гинжин хэлхээнд хиймэл оюун ухаан ашиглагдаж байна. Нэг чиглэлд нийтээрээ хүч зарцуулан ажиллаж буй нь цаашид хиймэл оюун ухааныг ашиглан өвчнийг цогцоор нь оношлох эмчлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингээд та бүхэнд хиймэл оюун ухаан Ковидын үед хүний оюун ухаанд хэрхэн тус хүргэж буй тухай 5 баримтыг өөрийн саналын хамтаар цувралаар хуваалцъя.
Автоматаар биеийн температур тодорхойлох
Ковидын халдвар авсан хүмүүсийн 98%-д нь халуурах, 76%-д нь ханиалгах, 55%-д нь амьсгаадах шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинжүүдээс хамгийн их хувийг эзэлж буй халуурлыг автоматаар хэмжих төхөөрөмжийг Хятадын Megvii болон Baidu компаниуд бүтээн хэрэглээнд нэвтрүүлжээ. Уг төхөөрөмжөөр 5 метр хүрээнд буй хүмүүсийн халууныг 0.3 градусын зөрүүтэйгөөр тодорхойлж чадах аж. Мөн маск зүүсэн, малгай өмссөн үед ч уг хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжөөр хүний биеийн халууныг хэмжих ба нэг минутад 15 хүний халууныг хэмжин мэдээлэх боломжтой. Бид үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ дараалал үүсгэн биеийн халуунаа хэмжүүлж байна. Магадгүй нэг хүнийг бүртгээд халууныг үзэх хугацаа 15 секунд орчим байж болох юм. Тиймээс энэ төрлийн аппликэйшнүүд нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй цагийг ч бас хэмнэж буй юм.
Коронавирусыг компьютер томографи шинжилгээнд оношлох
Цээжний рентген зураг болон компьютер томографи нь коронавирусын тест эерэг гарсан үед эмнэлэгт хийгдэж буй дараагийн шатны чухал шинжилгээнүүд юм. Хятадын технологийн салбарын томоохон компаниудын нэг болох Алибаба компани хиймэл оюун ухааныг ашиглан компьютер томографын шинжилгээгээр коронавирусыг 20 секундэд 96%-н үнэн магадтай оношлох хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ. Уг аппликэйшнийг 5000 гаруй коронавирусын халдвартай өвчтөнүүдийн мэдээлэл дээр тулгуурлан бүтээсэн ба одоогоор 100 гаруй эмнэлэг ашиглаад байгаа аж. Гэвч одоогоор энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь алдаа гаргах магадлал өндөр байгаа тул мэргэжлийн дүрс оношилгооны эмчийн хяналтын дор онош баталгаажиж, эмнэлзүйд тусгагдан ажиллаж байгаа гэж бодож байна.